ЭМГЭНЭЛ

ЛХАГВАСҮРЭНГИЙН ЭРДЭНЭБОЛД (1977-2026)
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Шинжлэх Ухааны Академийн Хүмүүнлэгийн ухааны салбарын бага чуулганы гишүүн, Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Лхагвасүрэнгийн Эрдэнэболд 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж Монголын шинжлэх ухааны салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
Л.Эрдэнэболд нь Монгол Улсын шилдэг сайн судлаач, археологич, угсаатны зүйч төдийгүй шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч байв. Тэрээр 1977 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1995-1999 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр дүүргэж, 2001 онд түүхийн ухааны магистрын зэрэг, 2005 онд Орос Улсын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, төвөд, буддын судлалын хүрээлэнд түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалж, 2014 онд дэд профессор цол хүртжээ.
Л.Эрдэнэболд 1999-2002 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2002-2005 онд Орос Улсын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, төвөд, буддын судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, аспирант, 2005-2009 онд Монголын Үндэсний Түүхийн музейд эрдэм шинжилгээний ажилтан, 2009-2025 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд ахлах багш, дэд профессор, 2020 оноос Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2025 оноос тус хүрээлэнгийн захирлаар тус тус ажиллаж байлаа.
Л.Эрдэнэболд нь Монгол Улсад төдийгүй дэлхийн монгол судлал, олон улсын археологичдын хүрээлэлд нэр хүндтэй, шилдэг эрдэмтэн байсан бөгөөд Ойрад монголчуудын уламжлалт шүтлэг бишрэл, түүхэн угсаатны үйл явцын судалгаагаар эрдэм шинжилгээний ажлын гараагаа эхэлж, Монголын эртний төрт улсуудын түүх, археологийн цогц судалгааны ажлуудад тасралтгүй 30 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрдэмтэн билээ. Тэрээр нэгэн сэдэвт бүтээл 5, хамтын бүтээл 40, эрдэм шинжилгээний өгүүлэл 147, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл 128, эрхлэн нийтлүүлсэн бүтээл 19, эрдэм шинжилгээний тайлан 200 орчмыг бичиж нийтлүүлсэн уйгагүй хөдөлмөрч мэргэшсэн судлаач байсан юм. Түүний бүтээлүүдээс англи, герман, япон, солонгос, хятад, турк зэрэг хэлнээ нийтлэгджээ. Мөн доктор Л.Эрдэнэболд олон улсын хэд хэдэн мэргэжлийн сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаас гадна 1999 оноос их, дээд сургуулиудад Монголын түүх, угсаатны зүй, археологийн хичээл зааж, 2009 оноос Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд багшлахыг зэрэгцээ 20 орчим оюутны бакалаврын ажил, 10 гаруй магистр, 1 докторын зэрэг горилсон ажлыг удирдан амжилттай хамгаалуулсан сурган хүмүүжүүлэгч байв.
Тэрээр Монголын түүх, угсаатан судлал, археологийн шинжлэх ухааны чиглэлээр тасралтгүй 30 орчим жил ажиллахдаа соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хууль тогтоомж боловсруулах удаа дараагийн ажлын хэсэг болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Археологийн болон Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн зэрэг соёлын өвийг судлан шинжлэх, хамгаалах, хөгжүүлэх чиглэлд идэвх санаачлагчтай ажиллахыг зэрэгцээ Орос, БНХАУ, АНУ, БНСУ, БНТУ, Бельги, Голланд, Казахстан, Унгар зэрэг улсуудыг археологийн олон улсын хамтарсан төслүүдэд судлаач, археологич, удирдагчаар ажиллаж, төслүүдийн үр дүнг шинжлэх ухааны эргэлтэд оруулах ном бүтээл болгоход манлайлан оролцсон мэргэжлийн археологич, шинжлэх ухааны чадварлаг зохион байгуулагч байв.
Л.Эрдэнэболд нь Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллах хугацаандаа олон улсын хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, шинжлэх ухааны бүхий л ажлыг чадварлагаар зохион байгуулж байсны зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын түүхийг 30 ботиор туурвих ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, Жужан улс, Хятан улсын түүхийн ботиудын редактораар ажиллан, Монгол Улсын түүхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөө тууштай, идэвх зүтгэлтэй ажиллаж байсан юм.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Шинжлэх Ухааны Академийн Хүмүүнлэгийн ухааны салбарын бага чуулганы гишүүн, Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Лхагвасүрэнгийн Эрдэнэболдын эгэл даруу, уйгагүй хөдөлмөрч, хичээнгүй, бүтээлч, шинийг эрэлхийлэгч, хүний төлөө гэсэн нинжин сэтгэл, нөхөрсөг, шударга, зарчимч, эелдэг зөөлөн зан чанар нь эрдмийн хамт олон, шавь нар, анд нөхөд, монгол судлал, түүх-археологийн судалгааны эрдмийн ертөнцөд үүрд мөнх дурсагдан үлдэх болно. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, анд найз, мэргэжил нэгт нөхөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ