| | | |
Мэдээ

МЭНДЧИЛГЭЭ

2025-06-30 6.0М

Монгол Улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын яамны цахим хуудсанд зочилж буй

Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбар бол Монгол Улсын хөгжлийн тулгуур багана, үндэстний ижилсэл, бахархлын дархлаа билээ. Өнөө цагт Монгол Улсын хөгжил дэвшил нь зөвхөн эдийн засгийн тоон үзүүлэлтээр хэмжигдэхгүй, харин соёлын дархлаа, спортын амжилт, аялал жуулчлалын өргөжилт, залуучуудын бүтээлч оролцоогоор тодорхойлогдож байна.

Тэр дундаа аялал жуулчлал бол Монгол Улсын эдийн засгийн шинэ тулгуур багана, дэлхийд Монголын нэр хүндийг өргөх стратегийн тэргүүлэх салбар юм. Байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын арвин баялаг өв, ард түмний зочломтгой зан чанар нь манай улсын хамгийн том давуу тал бөгөөд эдгээрийг дэлхий дахинд таниулж, эдийн засгийн өсөлт, ажлын байр, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь бидний тэргүүн зорилт билээ.

Соёл бол үндэстний дархлаа, спорт бол эрүүл иргэний амьдралын баталгаа, залуучууд бол эх орныхоо ирээдүйг бүтээх хүч юм. Харин аялал жуулчлал нь эдгээр бүх салбарыг холбон нэгтгэж, Монгол Улсыг дэлхийд таниулах, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол хөдөлгөгч хүч болж байна.

Манай яам аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхийн төлөө дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Үндэсний өв соёлыг аялал жуулчлалын брэнд болгон дэлхийд сурталчлах;

  • Спортын амжилт, олон улсын арга хэмжээг аялал жуулчлалтай уялдуулах;

  • Залуучуудын бүтээлч оролцоог нэмэгдүүлж, шинэ санаачилгыг дэмжих;

  • Байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх.

Эв нэгдэл, бүтээлч хамтын ажиллагаа, шинэлэг сэтгэлгээ, мэргэжлийн ур чадвараар хамтдаа Монголын ирээдүйг бүтээцгээе.

 Хүндэтгэсэн 

Монгол Улсын Их Хурлын гишүүн,

Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд

Жуковын Алдаржавхлан

Бусадтай хуваалцах