АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ДЭМЖИХ 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ, 6 ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд арилжааны банкнуудын эх үүсвэрт тулгуурлан 6.0 хувийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” Засгийн газрын 2025 оны 255 дугаар тогтоол батлагдсан.
Энэ хөтөлбөрийн хүрээнд:
Худалдаа хөгжлийн банк
Хаан банк
Хас банк
Төрийн банк
Голомт банк
Капитрон банк
Богд банк
Тээвэр хөгжлийн банк
Ариг банк
М банк зэрэг арилжааны банкнуудаар дамжуулан тус хөнгөлөлттэй зээлийг зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, авто зам дагуух түр буудаллах цэг, зам дагуух үйлчилгээний цогцолбор, жуулчин тээврийн хэрэгсэл болон агаарын тээврийн хэрэгслийн төрлүүдээр олгох юм.
Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгогдож эхэлснээр улсын агаарын болон газрын тээврийн дэд бүтцийг шинэчилж, жуулчдын урсгалыг саадгүй хүлээн авах орчин бүрдүүлэхээс гадна зочид буудал, жуулчин байршуулах хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, тав тухыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зориулагдсан хөрөнгө оруулалт болж байгаагаараа ач холбогдолтой юм.
Ингэснээр Монгол орны байгалийн өв, соёлын онцлогт тулгуурласан аялал жуулчлалыг олон улсын түвшинд хүргэн хөгжүүлэх боломжтой болох юм.
Энэхүү зээл нь арилжааны банкны эх үүсвэрт тулгуурлан олгогдох тул зээл хүсэгч та бүхэн сонирхсон арилжааны банканд хандахыг хүсье.