| | | |
Мэдээ

“МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ” ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2022-06-08 2.0М

“Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.1, 6.3 дахь хэсгийг үндэслэн тус үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг дахин зарлаж байна.

Сонгон шалгаруулалт 2022 оны 04 сарын 28-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл зарлан, материал хүлээн авч шалгаруулсан боловч шаардлага хангасан материал ирүүлээгүй болно.

 

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

            1.Тухайн хуулийн этгээдийн Удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.

2.Тухайн хуулийн этгээдийн Удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.

3.Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь  мэргэжлийн хувийн хэвшлийн төлөөлөл байна.

4.Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.

5.Тухайн үйлдвэрийн газартай бизнесийн аливаа холбоогүй.

Жич: Кино урлагийн салбарт 5-аас дээш жилийн мэдлэг, туршлагатай  байх  эдийн засагч, эрх зүйч, компанийн засаглал зэргээр мэргэшсэн бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргах (үйлдвэрийн газрын сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой бичих);

2.Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);

3.Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);

4. Нийгмийн даатгалын лавлагаа;

5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ,  сертификатын хуулбар;

6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

7. Удирдах үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө бэлтгэж ирүүлэх, Үүнд: Төлөвлөгөөнд тухай салбарын хөгжлийн чиг хандлага, бодлогод өгсөн өөрийн санал, дүгнэлт, удирдлага, менежментийг өөрчлөн байгуулах санал, үйлдвэрийн газрын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаарх саналыг боловсруулан тусгаж ирүүлнэ.

     Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2022 оны 06 дугаар сарын 23-(Лхагва гараг)-ны өдрийн 17:00 цаг хүртэл Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын хэлтсийн 106 тоот өрөөнд цаасан хэлбэрээр баталгаажуулан, задлахыг хориглосон лац тэмдэглэгээ, ирэх, очих хаяг, хуудасны дугаарыг тэмдэглэн ирүүлнэ үү.

Анхаарах зүйлс:

1.Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцох иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэр дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.

2.Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.

3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.

4.Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

5.Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

6.Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

7.Нэмэлт мэдээллийг Соёлын яам, соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын хэлтсийн 51-265628 дугаарын утсаар авна уу.

Соёлын яам, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын хэлтэс

Бусадтай хуваалцах