| | | |
Мэдээ

"ARTWEEK-2025" ДҮРСЛЭХ УРЛАГИЙН 7 ХОНОГ

2025-05-22 1.0М

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй "ARTWEEK-2025" үзэсгэлэн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийнэ. Энэ жилийн хувьд МУЭ-ийн Арт галерей, МУЭ-ийн хуучнаар Монументаль чимэглэлийн үйлдвэр байсан ART SPACE галерей, МУЭ-ийн Уран бүтээлчдийн Нэгдсэн урлан зэрэг 3 объектын 4000 гаруй м2 талбайд зохион байгуулагдана.


Дүрслэх урлагийн салбарын мэргэжлийн кураторуудын дэглэсэн 64 уран бүтээлчийн өрөг урлаг, уран баримал, уран зураг, гэрэл зураг, медиа арт бүхий орчин үеийн бүтээлүүдээс бүрдсэн уг үзэсгэлэнг 2025 оны 05 дугаар сарын 23-30-ны өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд үнэ төлбөргүй үзэж, сонирхох боломжтой.


Мөн нэгдсэн урлангаар зочилж, Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг галерей, хувь уран бүтээлчид, 21 аймгийн төлөөлөл болсон уран бүтээлчидтэй танилцаж, урлагийн тухай яриа өрнүүлэх, бүтээл худалдан авах боломжийг олгосон нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана.

Дүрслэх урлагийн үндсэн 5 төрлийн нэг болох архитектурын салбарын уран бүтээлч залуучууд багаараа оролцож, кураторын багт ажиллаж байгаагаараа мөн онцлог юм. Урлагт хайртай хэн бүхнийг дүрслэх урлагийн хамгийн том наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бусадтай хуваалцах