ХӨШӨӨ ДУРСГАЛ, ДУРСГАЛТ ГАЗРЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР: СОЁЛЫН ӨВ – ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА

Жил бүрийн 04 дүгээр сарын 18-ны өдрийг дэлхий нийтээр "Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын өдөр" (International Day for Monuments and Sites) буюу "Дэлхийн өвийн өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS) 1982 онд энэхүү өдрийг тэмдэглэх санаачилгыг гаргаж, 1983 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий ассамблейгаас албан ёсоор баталгаажуулснаар тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Энэ өдрийг тэмдэглэх нь хүн төрөлхтний бүтээсэн соёлын өвийн баялаг болоод эмзэг нандин байдлыг таниулан сурталчлах, хадгалж, хамгаалахын ач холбогдлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх гол зорилготой.
Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлөөс 2026 оныг "Мөргөлдөөн, гамшгийн эрсдэлд буй амьд өвийг хамгаалахад яаралтай авах хариу арга хэмжээ" (Emergency Response for Living Heritage in contexts of Conflicts and Disasters) уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөний үед түүхэн дурсгалт газар болон уламжлалт мэдлэгийг хамтад нь хамгаалах, яаралтай авах хариу арга хэмжээний тогтолцоог сайжруулах шаардлагатайг онцолж байгаа юм.
МОНГОЛ УЛС БА ДЭЛХИЙН ӨВ
Өнөөг хүртэл нүүдлийн соёлын амьд уламжлал тасраагүй хадгалагдан үлдсэн цөөн улсын нэг нь Монгол Улс билээ. Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн дурсгалт газрууд нь түүхийн олон цаг үеийн туршид нүүдлийн соёл манай улсын нутаг дэвсгэрт оршин байсныг нотлон харуулдаг төдийгүй эдүгээ ч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний ижилсэл, соёлын дархлааны салшгүй илэрхийлэл байсаар байна.
Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн дурсгалт газрууд:
Соёлын ангиллаар бүртгэгдсэн:
1. "Орхоны Хөндийн соёлын дурсгалт газар" (2004)
2. "Монгол Алтайн хадны зургууд" (2011)
3. "Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" (2015)
4. "Буган чулуун хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор" (2023)
Байгалийн ангиллаар бүртгэгдсэн:
1. "Увс нуурын ай сав" (2003)
2. "Дагуурын ландшафт" (2017)
Тус яамны зүгээс соёлын өвийг хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүхэн дурсгалт газрыг соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, соёлын өвийг хайрлан хамгаалдаг "эх оронч" залуу үеийг төлөвшүүлэх чиглэлд тууштай ажиллаж байна.
Хээр хөдөө орших хөшөө чулуу, булш бунхан, хадны зураг, бичиг, дурсгалт уран барилга зэрэг нь Монгол үндэстний оршихуйг гэрчлэх соёлын өв төдийгүй соёл иргэншлийн аюулгүй байдлыг сахин хамгаалагч юм. Бид энэхүү өдрийг тохиолдуулан нийт хүүхэд, залуучууддаа хандан дараах уриалгыг гаргаж байна:
• Танин мэдэх: Түүхэн дурсгалт газарт зочилж, соёлын өвийг таньж мэдэцгээе.
• Түгээн дэлгэрүүлэх: Соёлын өвийн үнэ цэнийг цахим орчинд сурталчлан таниулъя.
• Хайрлан хамгаалах: Соёлын өвд хүндэтгэлтэй хандаж, байгаль орчноо хайрлан хамгаалъя.
МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙН ДОР МОНГОЛ СОЁЛ МӨНХӨД ОРШИХ БОЛТУГАЙ.