| | | |
Мэдээ

ВИЗА ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

2026-03-24 395

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням Виза интернэйшнл компанийн Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсыг хариуцсан менежер Хелен Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас баримталж буй аялал жуулчлалын бодлого, зорилтын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Түүнчлэн олон улсын жуулчдын урсгал, хэрэглээний зан төлөвт тулгуурласан өгөгдөлд суурилсан аялал жуулчлалын бодлого хэрэгжүүлэх боломж, энэ чиглэлд хамтран ажиллах талаар танилцуулга хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох талаар хэлэлцэв.


Бусадтай хуваалцах