| | | |
Мэдээ

"МОНГОЛ НААДАМ" үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тусгай талбайд дэлгэгдэж байна

2024-07-13 1.0М

Тулгар төр байгуулагдсаны түүхт 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярын хүрээнд "МОНГОЛ НААДАМ" үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тусгай талбайд дэлгэгдэж байна

Монголын дүрслэх урлагийн үе үеийн уран бүтээлчдийн контемпорари төрлийн бүтээлээс бүрдсэн "МОНГОЛ НААДАМ" үзэсгэлэн өнөөдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тусгай талбайд нээлттэй.

Наадамчин олон та бүхэн хүрэлцэн ирж, шилдэг уран бүтээлчдийн шилмэл бүтээлийг үзэж, сонирхохыг урьж байна.

Бусадтай хуваалцах