СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн нар өнөөдөр Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, соёлын өвийг сэргээн засварлах урлан, мэргэжлийн лабораториуд, соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл болон мэдээллийн сангийн архивын талаар мэдээлэл өглөө. Мөн археологийн олдвор, эд өлгийн зүйлсийн хадгалалт, сэргээн засварлалтын ажлын явцтай газар дээр нь танилцав.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв нь анх 1988 онд “Музейн үзмэр сэргээн засварлах урлан” нэртэйгээр байгуулагдаж, 1995 онд “Соёлын өвийн төв” болон өргөжсөн бөгөөд Засгийн газрын 2017 оны 239 дүгээр тогтоолоор өнөөгийн бүтэцтэйгээр “Соёлын өвийн үндэсний төв” болсон юм. Тус төв нь соёлын өвийг таньж тогтоох, бүртгэн баримтжуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, авран хамгаалах, сурталчлах болон мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг билээ.
Сайд Ч.Ундрам Соёлын өвийн үндэсний төвийн хамт олонтой тулгамдсан асуудал болон цаашдын хөгжлийн хэтийн төлөвийн талаар санал солилцож, холбогдох шийдлийг тодорхойлох чиглэлээр ярилцав. Мөн салбарын бодлого, стратеги, зорилтын талаар мэдээлэл хийж, соёлын өвийг хамгаалж хадгалах, сэргээн засварлах ажлыг эрчимжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Мөн Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.

2022 оноос мөрдөгдөж эхэлсэн “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тус байгууллагын бүтцийг өргөтгөж, Захиргаа удирдлагын газар, Бүртгэл мэдээллийн газар, Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газар, Сэргээн засварлах газар, Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг хамгаалах газар, Авран хамгаалах, эрсдэлийн судалгааны газар, Мэдээллийн технологийн газар гэсэн долоон газар, мөн Захиргааны зөвлөл, Эрдмийн зөвлөл зэрэг дөрвөн зөвлөлтэй болсон. Үүний зэрэгцээ орон тоог нэмэгдүүлснээр өнөөдрийн байдлаар 58 ажилтан ажиллаж байна.