ЧИНГИС ХААН СУДЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР КЭМБРИЖИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хааны өв, соёлын хүрээлэн болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Кэмбрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн "Монгол ба Өвөр Ази судлалын төв"-тэй хамтран Чингис хаан судлалыг хөгжүүлэх судалгааны тэтгэлгийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн албан ёсоор зарлаж байна.
The Chinggis Khaan Grant | Mongolia and Inner Asia Studies Unit
Чингис хаан судлалыг хөгжүүлэх тэтгэлэг нь дэлхий дахинаа Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүх, өв соёлын судалгааг шинэ түвшинд хүргэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг судлаачдыг дэмжих, дэлхий дахинд Монголын түүхийн үнэ цэнийг таниулах чухал ач холбогдолтой юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар судлаачид олон улсын түвшинд судалгаа хийх боломжтой болдгоороо давуу талтай.
Тэтгэлгийн хүрээнд:
Монгол Улсаас 1 судлаач – Кембрижийн MIASU-д 9 хүртэлх сарын хугацаатай бүрэн тэтгэлэгтэй судалгаа хийх
Монгол Улсаас 1 судлаач – Кембрижийн MIASU-д 3 хүртэлх сарын хугацаатай бүрэн тэтгэлэгтэй судалгаа хийх
MIASU-д харьяалагддаг 1 судлаач – Монгол Улсад 3 хүртэлх сарын хугацаатай бүрэн тэтгэлэгтэй судалгаа хийх
Тэтгэлэгт багтах зардлууд:
Нислэгийн зардал – Энгийн ангиллын хоёр талын нислэг
Амьдрах зардал – Кембрижийн их сургуульд судалгаа хийх Монгол судлаачид сар бүр £2,500, Монгол Улсад судалгаа хийх Кембрижийн судлаачид сар бүр £1,000
Орон сууц – Хоёр тал тус тус байр олоход дэмжлэг үзүүлнэ
Визний зардал – Холбогдох бүх виз мэдүүлгийн төлбөр
Судалгааны нөөц:
Кембрижийн их сургуулийн бүх судалгааны бааз, номын сангийн эрх
Монгол Улсын үндэсний болон их дээд сургуулийн номын сангийн эрх
Кембрижийн Нийгмийн антропологийн тэнхимийн Монгол ба Өвөр Ази судлалын төв болон Монгол дахь судалгааны байгууллагуудын хурал, семинарт оролцох боломж
Сонгон шалгаруулалт явуулах хугацаа:
Огноо | Явц |
2025.05.22 (Пүрэв) | Өргөдөл хүлээн авч эхэлнэ (16:00 GMT) |
2025.06.24 (Мягмар) | Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа (23:59 GMT) |
2025.06.30 (Даваа) | Сонгон шалгаруулалтын ярилцлага (онлайн; 09:00–13:00 UK, 16:00–20:00 Монгол) |
2025.07.01 (Мягмар) | Тэнцсэн нэр дэвшигчдэд цахим шуудангаар |
2025.10.01 (Лхагва) | Судалгааны ажил эхэлнэ (Их Британи, Монгол Улсад зэрэг эхэлнэ) |
Өргөдлийн маягтыг дараах холбоосоор татаж авна уу:
file:///C:/Users/user/Downloads/application_form_pdf.pdf