ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ЭЭЛЖИТ ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ

Төрийн албаны зөвлөлийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн ээлжит 7 дугаар хуралдаан 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдаанаар яам болон харьяа агентлагуудын хүний нөөц, төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолттой холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
Яамны сул орон тоог нөхөх томилгоог хэлэлцэв. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны гүйцэтгэх (ахлах болон дэс түшмэл) 13 албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын комиссын тайланг хэлэлцлээ. "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын дагуу сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, хамгийн өндөр оноо авсан иргэдийг албан тушаалд нь томилуулахаар нэр дэвшүүллээ.
Соёл, урлагийн газрын албан тушаалын тодорхойлолтыг уламжиллаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын төрийн захиргааны 34 албан тушаалын тодорхойлолтын төслийг хянан хэлэлцэж, батлуулах зөвшөөрөл авахаар Төрийн албаны зөвлөлд уламжлахаар шийдвэрлэлээ.
Биеийн тамир, спортын улсын хороонд чиглэл өглөө. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны төрийн захиргааны 45 албан тушаалын тодорхойлолтын төслийг хянан үзэв. Улмаар тус агентлагийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн хөтөлбөрийг хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн боловсруулах, үүнтэй уялдуулан албан тушаалын тодорхойлолтын төслөө дахин боловсруулж хэлэлцүүлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.