ЖУУЛЧДЫН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ)-наас Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-тай албан уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар аялал жуулчлалын салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашдын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцов.

Уулзалтад ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг, ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр, Виз, зөвшөөрлийн газрын дарга Г.Билэгт, Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат, Зөвлөгөө мэдээллийн хэлтсийн дарга Ц.Солонго болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, Монголын аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Өлзийсайхан зэрэг албаны бусад төлөөллүүд оролцлоо.
Уулзалтын үеэр ГИХГ-ын зүгээс аялал жуулчлалыг дэмжих төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны цахимжилт болон виз, оршин суух зөвшөөрөл олголтын өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Үүнд:
Цахим визийн олголт 10 дахин өсөв: Аяллын цахим виз (e-visa) авсан гадаадын иргэдийн тоо 2022 онд 7,798 байсан бол 2025 оны байдлаар 84,000-д хүрч, эрс өссөн үзүүлэлттэй байна.
Үйлчилгээний бүрэн цахимжилт: Тус газраас 2024 оноос эхлэн бүх ангиллын визийг цахим хэлбэрээр олгож эхэлсэн нь үйлчилгээг илүү хурдан, чирэгдэлгүй болгожээ.
Хиймэл оюуны шийдэл (AI): 2025 онд дэлхийн бүх улсын хэл дээр мэдээлэл өгөх боломжтой хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Ингэснээр гадаадын иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран 24 цагийн турш шуурхай мэдээлэл авах таатай нөхцөл бүрдсэн байна.

Уулзалтын үр дүнд талууд салбарын мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, цахим виз олголттой холбоотой нэгдсэн мэдээлэл олгох хамтарсан сургалтуудыг тогтмол зохион байгуулах зэргээр нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.