БНСУ-ЫН ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУРГАЛТЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Бүгд Найрамдах Солонгос Улсаас (БНСУ) Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон өнөөдөр Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний сургалтын төвийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.
Тус уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны (ССАЖЗЯ) Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Батчимэг, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жү Хэйн Нан, Солонгосын Аялал жуулчлалын байгууллагын (KTO) захирал Ким Ван Сү, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны (АЖМХ) Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл болон тус сургалтын төвийн дэд захирал С.Нина зэрэг албаны хүмүүс оролцов.

Энэхүү сургалтын төв нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан бөгөөд жилд 850-2600 хүртэлх мэргэжилтнийг бэлтгэх хүчин чадалтай юм. “KOICA” байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй уг төслийн хүрээнд БНСУ-ын сайн дурын мэргэжилтнүүд дөрвөн жилийн хугацаанд зургаан ээлжээр ажиллаж,
Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна.
Сургалтын төвийн эхний ээлжийн үйл ажиллагаагаар 30 орчим сургагч багшийг бэлтгээд байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн анхны мэргэшүүлэх сургалт гэдгээрээ онцлог болжээ. Цаашид тус төвд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний 10 чиглэлээр төрөлжсөн сургалтуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсыг зорих жуулчдын тоо тогтмол өсөж байгааг цохон тэмдэглээд, үүнтэй уялдуулан нислэгийн хүртээмж, давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн хоёр орны аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг цаашид бүх талаар дэмжин ажиллахаа албан ёсоор илэрхийлэв.