СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан тэргүүтэй яамны бүрэлдэхүүн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Танилцуулгын эхэнд Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо байгууллагынхаа өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон цаашдын зорилтын талаарх мэдээллийг танилцууллаа.
Энэ үеэр Сайд Ж.Алдаржавхлан соёл, гэгээрлийн салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг оновчтой шийдвэрлэх, номын сангийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлж,
бодит үр дүнд хүргэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Үндэсний номын сангийн орчин нөхцөлийг сайжруулах, сан хөмрөгийг баяжуулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхтэй холбоотой тодорхой чиглэл, шийдвэрүүдийг гаргаж, холбогдох газрын дарга, мэргэжилтнүүдэд үүрэг даалгавар өгснөөр уулзалт өндөрлөлөө.