“ТЕАТРЫН УРЛАГ – ХҮҮХЭД ЗАЛУУСТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь “АССИТЕЖ МОНГОЛ” ТББ-тай хамтран “Wanderlust Mongolia” олон улсын нүүдлийн театрын наадмыг дэмжин ажиллаж байна. Уг наадмын хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Tanan event hall”-д “ТЕАТРЫН УРЛАГ – ХҮҮХЭД ЗАЛУУСТ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлгийн зорилго, ач холбогдол:
Олон улсын чиг хандлага: Хүүхэд, залуучуудад зориулсан театрын урлагийн дэлхий нийтийн хөгжил, сайн туршлагыг хуваалцах;
Салбарын тулгамдсан асуудал: Уран бүтээлчдэд тулгарч буй бэрхшээл болон тэдгээрийг шийдвэрлэх боломжуудыг хэлэлцэх;
Хамтын ажиллагаа: Салбарын мэргэжилтнүүд, уран бүтээлчдийн цаашдын түншлэлийг өргөжүүлэх, нэгдсэн санал шийдэлд хүрэх;
Энэхүү хэлэлцүүлэг нь хүүхэд залуучуудын оюун санааны боловсролд театрын урлагийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, салбарын уран бүтээлчдийг чадваржуулах чухал ач холбогдолтой юм.