МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VII НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу хоёр жил тутамд зохион байгуулагддаг ба оюутан залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах, залуу насны хурд хүч, авхаалж самбаагаа сорин их, дээд сургуулиуд хоорондоо спортоор өрсөлдөх боломжийг олгодог “МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VII НААДАМ” 03 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн наадмыг өвлийн спортын 1, зуны спортын 13 төрлөөр зохион байгуулж наадамд 31 их, дээд сургуулийн 2461 гаруй шилдэг тамирчид шигшээ шатанд хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Наадмын нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Спортын төв ордонд боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Биеийн тамир, спортын зөвлөх Ш.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан нарын албаны хүмүүс оролцов.
ССАЖЗЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд баг тамирчдад хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Засгийн газраас залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын орчныг нэмэгдүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх бодлого хэрэгжүүлж байгаагийн нэг тод жишээ нь энэхүү оюутны наадам юм” хэмээн онцлон тэмдэглэв.
Оюутны спортын наадам нь залуу тамирчдад олон улсын түвшинд өрсөлдөх бэлтгэл шат болохоос гадна их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа, спортын соёлыг түгээхэд чухал ач холбогдолтой юм.