СҮХБААТАР АЙМГИЙН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас хөдөө, орон нутаг дахь соёл, спортын салбарын байгууллагуудын засаглалыг сайжруулах, төсөв, санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны 101 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ч.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 3 дугаар сарын 26-аас 30-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллан, соёл, спортын байгууллагуудад дотоод аудитын болон салбарын хяналт шалгалтыг хийхийн зэрэгцээ байгууллагуудын үндсэн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийн ажиллалаа.
Үүний зэрэгцээ ажлын хэсгийн зүгээс Сүхбаатар аймгийн соёл, спорт, аялал жуулчлалын салбарын албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор соёл, спортын төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын нийт 15 харьяа байгууллагын 50 гаруй ажилтныг хамруулан мэргэжил, арга зүйн сургалтыг чиглэл тус бүрээр зохион байгууллаа.
Тухайлбал хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй, шалгуур үзүүлэлт, түүнийг хэрхэн тооцох, үнэлэх тухай болон дотоод аудитын стандарт, эрсдэлийн удирдлага, салбарын хяналтын чиглэлээрх хууль эрх зүйн шинэчлэл, анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, албан хаагчдыг чадавхжууллаа.