СОЁЛЫН САЛБАРЫН ЖЕНДЭРИЙН СТРАТЕГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Жендэрийн үндэсний хороо хамтран "Соёлын салбарын жендэрийн стратеги төлөвлөгөө (2022-2031)"-ний хэрэгжилтийг хурдасгах, үр дүнг баталгаажуулах зорилгоор яам болон харьяа байгууллагуудын жендэрийн асуудал хариуцсан нийт 32 албан хаагчийг хамруулан мэдлэг, чадвар олгох сургалтыг зохион байгууллаа.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19.1.6 дахь заалтын хүрээнд зохион байгуулагдсан тус сургалтаар салбарын хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлын талаарх нэгдсэн ойлголтыг бий болгох, удирдах болон гүйцэтгэх түвшний хүйсийн тэнцвэртэй байдал, ажлын байрны тэгш боломж, байгууллагын бодлого, дүрэмд жендэрийн асуудлыг хэрхэн тусгах зэрэг тулгамддаг практик асуудлуудыг хөндөж, салбар дундын асуудал хариуцсан албан хаагчдад цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж, чиглэлийг өглөө.

Сургалт нь зөвхөн онолын мэдлэг олгохоос гадна оролцогчдыг 4 багт хувааж, бодит дадлага ажил хийлгэснээрээ онцлог байв. Албан хаагчид стратегийн дөрвөн үндсэн зорилтын хүрээнд төлөвлөгөө боловсруулах арга зүйд суралцаж, аливаа бодлогыг “Төлөвлөх → Хэрэгжүүлэх → Дата/Тайлагнал гаргах → Шийдвэрт тусгах → Сайжруулах” гэсэн тасралтгүй циклээр гүйцэтгэх арга барилыг эзэмшлээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас эхний ээлжид соёлын салбарын жендэрийн тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд ийнхүү дүн шинжилгээ хийж, албан хаагчдаа чадавхжуулсан бол цаашид спорт, аялал жуулчлалын салбарын жендэрийн асуудлаар нарийвчилсан судалгаа хийж, бодлогын шат дараатай арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөн ажиллаж байна.