СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД ХАМРАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Пүрэв гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон баталсан байдаг. Энэхүү өдрийн хүрээнд өнөөдөр буюу 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны нийт албан хаагчид гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах нэгдсэн дадлага сургуулилалтад бүрэн хамрагдлаа.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дэслэгч Н.Гантөмөрөөр ахлуулсан тус сургалт, дадлагын үеэр албан хаагчид болзошгүй аюулын үед ажиллах дараах дүрмийн дагуу бодит дадлага хийлээ. Үүнд:
Эхний дуут дохиогоор: “Нуугд, Суу, Хүлээ” зарчмыг баримталж, өрөөндөө аюулгүй байрлалд (ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох) нуугдах.
Хоёр дахь дуут дохиогоор: Барилга, объектыг орхихдоо гарын доорх зүйлээр толгойгоо хамгаалж, “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашхирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн дүрмийг чанд мөрдөн аюулгүй талбайд нүүлгэн шилжих.
Энэхүү сургалт, дадлага сургуулилалт нь яамны албан хаагчдын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах мэдлэгийг бататгаж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах анхан шатны чадварыг дээшлүүлсэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь маш өндөр, 24.5 хувь нь өндөр, 22.9 хувь нь дунд зэргийн газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд хамаардаг. Харин нийслэл Улаанбаатар хотын хувьд 95.3 хувь нь маш өндөр, 4.7 хувь нь өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байгаа нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдогийг харуулж байна.
Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 2026 он гарсаар эхний хоёр сарын байдлаар нийт 5,178 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3,073 нь манай улсын нутаг дэвсгэрт болжээ. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн үзүүлэлт юм.