ОНЫ ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛ, УРАН БҮТЭЭЛЧ ШАЛГАРУУЛАХ “МӨНГӨН МОД-2025” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛНО

Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулагдаж буй тус наадам нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр салбарын хэмжээнд тухайн жилд туурвисан шилдэг бүтээлүүдийг үнэлж, мэргэжлийн өндөр түвшинд шалгаруулдгаараа онцлогтой.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас соёл, урлагийн салбарын оны шилдэг бүтээл, уран бүтээлчдийг алдаршуулах, тэдний бүтээн туурвих идэвхийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн мод” хүндэтгэлийн ёслолын ажиллагаа 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрт болно.
“Мөнгөн мод-2025” наадмын хүрээнд:
Шилдэг бүтээл (14 төрөл): Соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн, гэрэл зураг, судлаач гэсэн үндсэн төрлүүдээр шилдгүүдийг тодруулна.
Шилдэг уран бүтээлч (11 төрөл): Найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн номинациар шилдгүүдийг шалгаруулж, "Мөнгөн мод" цом, мөнгөн шагналаар урамшуулах юм.
Уран бүтээлийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх зорилготой тус наадам нь Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний контентыг дэлхийн зах зээлд гаргах бодлогын чухал хэсэг болон өргөжиж байна.
Дашрамд дурдахад, энэ жилийн ёслолын ажиллагаа нь Дэлхийн театрын өдөртэй давхцаж буйгаараа соёл, урлагийн салбарынхны хувьд давхар баяр тохиож буй онцлог үйл явдал болж байна.