“КАЗАХЫН АРД ТҮМНИЙ ШУВУУЛАХУЙН ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“Хаврын баяр-2026” наадам, Наурызын баярыг угтан Баян-Өлгийн аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, “Казах шувуулахуйн холбоо” ТББ болон Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвөөс хамтран тус аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын сургуулийн 5-аас 8, 9-12 дугаар ангийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Казахын ард түмний шувуулахуйн өв соёл” сэдэвт гар зургийн уралдааныг 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Уг уралдаан нь казах үндэсний дунд эртнээс уламжлагдан ирсэн цармын бүргэдээр ан ав хийх соёлын өвийн талаар хүүхэд, залуучуудын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, гар зурган илэрхийллээр дамжуулан казах шувуулахуйн өв соёлыг сурталчлан таниулж, хүүхэд залууст өвлүүлэн үлдээх зорилгоор зохион байгуулагдаж, аймаг сумдын нийт 33 сургуулийн 120 орчим хүүхдүүд өөрийн бүтээлээрээ оролцсон.

Уралдааны шилдгээр дунд ангийн насны ангилалд:
1 дүгээр байранд Баян-Өлгий аймгийн Өлгий сум 3-р сургууль 5А бүлгийн сурагч С. Айнияз,
2 дугаар байранд Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6Б бүлгийн сурагч С.Берик,
3 дугаар байранд Улаанхус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8А бүлгийн Л.Хайрат
Ахлах ангийн насны ангилалд:
1 дүгээр байранд Улаанхус сумын Согоо багийн Ерөнхий боловсролын сургуулийн 11А бүлгийн сурагч А.Айдана,
2 дугаар байранд Сагсай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10А бүлгийн сурагч А.Зейнеп,
3 дугаар байранд Алтай сум Ерөнхий боловсролын сургуулийн 10А бүлгийн сурагч А.Аягөз нар шалгарч шагналын эзэд боллоо.
Монгол Улс “Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл” болох соёлын биет бус өвийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд дэлхийн бусад 12 улстай хамтран бүртгүүлсэн. Энэхүү соёлын өв нь байгаль орчинтойгоо зохицон амьдарч, ан амьтантай хүмүүнлэг харьцах арга ухааныг дамжуулдаг, Казах болон Монгол үндэстний уламжлалт урлаг хийгээд Монголын нүүдлийн соёлын нэгэн нандин уламжлал юм.