СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ДЭД САЙД Г.ДАШНЯМ УНГАР УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ДР.БОРБАЛА ОБРУЩАНСКИТАЙ УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Борбала Обрущанскиг хүлээн авч уулзлаа.
Талууд 2024 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй Үндэсний шинэ номын сан дахь дижитал номын сангийн хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг сургах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн хоёр орны спортын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр хоёр тал нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Ар гүнтийн амны цогцолбор дурсгалт газарт 2022 оноос эхлэн Шинжлэх ухааны академийн харьяа Археологийн хүрээлэн Унгар судлалын хүрээлэнтэй хамтран хийж буй археологийн хайгуул, малтлага судалгааны ажлын хэрэгжилтийн явцын талаар ярилцаж, энэ хүрээнд дурсгалт газрын хамгаалалтын бүсийг тогтоох асуудлаар санал солилцов.