| | | |
Мэдээ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-04-11 80

Хурлаар өнгөрсөн онд эрхэлсэн салбарын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, дэд зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёл, урлаг, биеийн тамир, спорт, аялал жуулчлалын үйлчилгээнд хамрагдахад тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцож, дэд зөвлөлийн хурлыг тухайн хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой салбарын байгууллага дээр зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ.

Бусадтай хуваалцах