| | | |
Мэдээ

Дорноговь аймгийн Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдлаа

2022-04-15 679

Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл энэ долоо хоногт зүүн бүсэд салбар зөвлөлөө байгуулж байгаа юм.

Өнөөдөр Дорноговь аймгийн Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулж, батламжийг гардууллаа. Энэ үеэр аймгийн Соёл, урлагийн газраас "Соёл урлагаа дээдлэн, дэмжицгээе" аяны нээлтээ Саран хөхөө театрт хийж, аймаг орон нутгийн төрийн байгууллагын удирдлага, соёлын байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Аяны хүрээнд, "Театрт тавьтай морил", "Музейтэй Дорноговь", "Номтой Дорноговь - Сумдын соёлын төвийн өдрүүд зэрэг иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээнүүдийг хоёр сарын турш зохион байгуулах бөгөөд тус аянд Дорноговь аймгийн Соёл, урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл нэгдэв.

Бусадтай хуваалцах