| | | |
Мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САРЫН САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-08-28 236

Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр, үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ хүрээнд залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд сарын хугацаанд хийгдэх арга хэмжээний болон Залуучуудын хөгжлийн үндэсний 10-р чуулганы зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж саналаа нэгтгэлээ.

Залуучуудын хөгжлийн сарын хүрээнд:

- Хувь хүний хөгжил, зөөлөн болон дижитал ур чадвар, зохистой хөдөлмөр болон эрүүл мэндийн мэдлэг дээшлүүлэх зорилготой “Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөтөлбөр”;

- Цэргийн албанд алба хааж буй залуучуудад Эх оронч үзлийн мөн чанарыг ойлгуулах, хэнийг ч орхигдуулахгүй хөгжихийг дэмжих зорилгоор хүний эрхийн болон хувь хүний хөгжлийн сургагч багш бэлтгэх “Эх оронч залуу үндэсний аян”; • “Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийн сургагч багш бэлтгэх хөтөлбөр”;

- Оюутан, залуучуудад технологийн бизнес эрхлэх, оюутны цагаар хөдөлмөр эрхлэх ажлыг зуучлах, судлаач залуу бэлтгэх, сайн дурынхны сургалт үйл ажиллагаа зохион байгуулах, сонирхлын клуб дугуйланг хичээллүүлэх, шинийг суралцах боломжийг бүрдүүлэх зорилготой “Youth development hub төв” байгуулах зэрэг үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулах юм.

Бусадтай хуваалцах