| | | |
Мэдээ

“ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ НИЙГМИЙН НӨЛӨӨЛӨЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2022-11-30 361

Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ НИЙГМИЙН НӨЛӨӨЛӨЛ” сэдэвт хэлэлцүүлгийг ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, “Соёл урлаг хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” НҮТББ-тай хамтран 2022 оны 11 дүгээр сарын  29-ний өдөр  зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгээр зар сурталчилгаа нийгэмд хэрхэн нөлөөлдөг талаар ОУ-ын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил зэрэг салбар салбарын төлөөлөл зочин илтгэгчээр оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлэгт маркетингийн салбарт ажиллаж буй менежерүүд, удирдлагууд мөн ААНБ-ын удирдлагууд, хувь хүн  зэрэг 50 гаруй хүн хамрагдаж нийгэмд зар сурталчилгаа хэрхэн нөлөөлдөг талаар нэгдсэн нэг ойлголттой болж чөлөөтэй  хэлэлцлээ.

 

Бусадтай хуваалцах