МЕРЧАНДАЙЗИЙН ГЭРЭЭНИЙ ЗАГВАР, ЗААВРЫН ТӨСЛИЙН ТАЛААР ИРГЭДЭЭС САНАЛ АВЧ БАЙНА

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд УИХ 2021 оны нэгдүгээр сард өөрчлөлт оруулж, 54.3 дугаар зүйлд “Төрийн болон орон нутгийн музей болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч нь мерчандайзийн гэрээ байгуулна. Гэрээний загварыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан билээ.
Энэ хүрээнд Мерчандайзийн лицензийн гэрээ байгуулах үлгэрчилсэн заавар болон гэрээний загварын төслийг боловсруулж, олон нийтэд танилцуулж байна. Дээрх гэрээг байгуулах зааврыг тусгайлан боловсруулснаар Монгол Улсын хууль, Иргэний хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид үндэслэн оюуны өмчөөр хамгаалсан, соёлд суурилсан оюуны бүтээл, соёлын биет болон биет бус өвийг ашиглах Мерчандайзийн лицензийн гэрээ байгуулах, түүнд тусгах чухал асуудлуудын үндсэн зарчмыг тодорхойлох юм.
Төслийг өнөөдрөөс эхлэн 2021 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хүртэл олон нийтэд хэлэлцүүлэхээр байрлууллаа. Та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, Соёлын яамны вебсайтын "холбогдох" хэсгээр саналаа ирүүлнэ үү.
МЕРЧАНДАЙЗИЙН ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
ҮЛГЭРЧИЛСЭН ЗААВАР
Нэг. Нийтлэг үндэслэл
Энэ зааврын зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид үндэслэн оюуны өмчөөр хамгаалсан, соёлд суурилсан оюуны бүтээл, соёлын биет болон биет бус өвийг ашиглах Мерчандайзийн лицензийн гэрээ байгуулах, түүнд тусгах гол асуудлууд үндсэн зарчмыг тодорхойлоход тус дөхөм болоход оршино.
Мерчандайзийн гэрээ байгуулах эрхийг тухайн оюуны бүтээл, соёлын өвийг өмчлөгч, эзэмшигч эсвэл эдгээрээс эрх шилжүүлэн авсан этгээд эдэлнэ.
Мерчандайзийн лицензийн гэрээ гэж хувь хүний нэр, төрх, дуу хоолой болон утга зохиол, урлагийн бүтээл, соёлын өвийн дүр төрх, дуу авиа бүхий дүрст бүтээлийн зохиомол дүр, гэрэл зураг болон дүрслэх урлагийн бүтээлийг бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах эрхийг өмчлөгч, эзэмшигчээс үйлдвэрлэгч, борлуулагчид олгох ба үйлдвэрлэгч, борлуулагч нь өмчлөгч, эзэмшигчид борлуулалтын орлогоос төлбөр төлөх үүрэг бүхий гэрээг ойлгоно.
Мерчандайз /лиценз/ өгөх анхдагч эрхийг барааны тэмдэг, зохиогчийн эрх, бүтээгдэхүүний загвар, патент, гэрчилгээгээр хамгаалагдсан оюуны бүтээлийг өмчлөгч эдэлнэ. Харин төрийн нийтийн зориулалттай соёлын өвийг ашиглуулах тохиолдолд мерчандайз өгөх анхдагч эрхийг тухайн соёлын өвийн эзэмшигч эдэлнэ.
Мерчандайз /лиценз/ авагч гэж гэрээгээр шилжүүлж буй оюуны бүтээлийг ашиглах эрхийг олж авч буй этгээдийг хэлнэ.
Мерчандайз нь дүр төрхийн, үйлчилгээний, хувийн онцлог шинжийн гэсэн 3 төрөлтэй байна.
Мерчандайзийн лицензийн гэрээгээр онцгой болон энгийн эрх олгоно.
Мерчандайзийн лицензийн гэрээгээр онцгой эрхийг шилжүүлсэн тохиолдолд гэрээгээр ашиглуулж буй оюуны бүтээл, соёлын өв, үйлчилгээ, нэр төр болон бусад бүтээлийг ашиглах эрхийг зөвхөн мерчандайз авагч эдэлнэ.
Мерчандайзийн лицензийн гэрээгээр энгийн эрхийг шилжүүлсэн тохиолдолд мерчандайз өгөгч нь гэрээгээр шилжүүлж буй оюуны бүтээл, соёлын өв, үйлчилгээ, нэр төр болон бусад бүтээлийг ашиглах эрхийг мерчандайз авагчаас гадна бусад этгээдэд мөн энгийн мерчандайзийн лицензийн гэрээгээр ашиглуулж болно.
Мерчандайз өгөгч нь тухайн оюуны бүтээлийг хууль, гэрээний дагуу эзэмшигч бол тухайн бүтээлийн өмчлөгч болон Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас бичгээр зөвшөөрөл авна.
Соёлын хосгүй өвийг мерчандайзийн лицензийн гэрээгээр ашиглуулах тохиолдолд эзэмшигч нь Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас бичгээр зөвшөөрөл авна. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг мерчандайзийн гэрээгээр ашиглуулах тохиолдолд гэрээний төлбөр борлуулалтын орлогын 30 хувиас багагүй байхаар гэрээнд тусгана.
Мерчандайз өгөгч нь мерчандайзийн лицензийн гэрээг хамгаалалт эдлэхийг хүсэж буй орны Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны газарт бүртгүүлэх бөгөөд бүртгүүлсэн гэрээний мэдээллийг мөн Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлэх үүргийг давхар хүлээнэ.
Талууд гэрээний төлбөрийн хувааж төлөх, борлуулалтын орлогоос хувь тооцох зэргээр гэрээний төлбөрийн асуудлыг гэрээний хавсралтаар тусгайлан тохирч болно. Хуулиар тусгайлан хориглоогүй бол дундын эскроу данс үүсгэн орлогыг хянах талаар тохирч болно.
Гэрээний зүйлийг ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаатай холбогдон гарах аливаа зардал, татвар, хураамжийг мерчандайз авагч бүрэн хариуцан төлнө.
Хоёр: Мерчандайзийн лицензийн гэрээний бүтэц
Гэрээний талууд: Гэрээний талууд болох мерчандайз өгөгч, мерчандайз авагч, хэрвээ өөр этгээдээр төлөөлүүлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн албан ёсны нэр, хаяг, шаардлагатай бол регистрийн дугаарыг тусгана.
Гэрээнд хэрэглэх нэр томьёо: Гэрээний хэрэглэгдэж буй нэр томьёог бие даасан зүйл болгон тусгайлан, дэлгэрэнгүй тайлбарлаж тодорхойлж болно. Тухайлбал, тусгай материал, дүр төрх, дуу авиа, техникийн баримт бичиг, технологи зэрэг гэрээний хүрээнд тодорхой онцгой утгаар хэрэглэгдэх нэр томьёог тайлбарлан тодорхойлно.
Гэрээний гол зүйл:
Гэрээгээр шилжүүлж буй оюуны бүтээлийн төрөл, онцлог, үндсэн шинж, тодорхойлолт
Гэрээгээр олгож байгаа эрхийн төрөл /энгийн, онцгой/
Гэрээний зүйлийг ашигласны төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх арга
Гэрээний дагуу шинэ бүтээлийг ашиглах арга хэлбэр, хэмжээ, хугацаа
Гэрээний зүйлийг ашиглах нутаг дэвсгэрийн хүрээ
Гэрээний талуудын эрх, үүрэг
Гэрээний нэмэлт нөхцөл
Гэрээний нууцлалын асуудал
Хариуцлага
Маргаан
Гэрээнд ашиглах хууль тогтоомж
Гэрээ хүчин төгөлдөр болох, цуцлах
Бусад нөхцөл
Хавсралт
МЕРЧАНДАЙЗИЙН ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ
/ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР/
НЭГ ТАЛААС: | Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, албан ёсны хаягт үйл ажиллагаа явуулж буй ………..ХХК ( цаашид “Мерчандайз өгөгч" гэх) түүнийг төлөөлж ........ |
НӨГӨӨ ТАЛААС: | ......... Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, албан ёсны хаягт үйл ажиллагаа явуулж буй .............ХХК (Мерчандайз авагч гэх) түүнийг төлөөлж ......... |
нар Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон дараахь нөхцөлөөр харилцан тохиролцож, энэхүү гэрээг байгуулав.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Гэрээний зорилго: Мерчандайз авагч нь оюуны өмчийн аль нэг төрөл эсвэл хэд хэдэн төрлөөр бүртгүүлж, патент, гэрчилгээгээр хамгаалагдсан, эсхүл соёлын өвөөр бүртгэгдсэн мерчандайз өгөгчийн эзэмшлийн, олонд танигдсан бүтээлийг ашиглах эрхийг шилжүүлэн авч бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах, ийнхүү ашигласныхаа хариуд төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Гэрээний хугацаа: Талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болох ба гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ..... (жил, сар, өдөр) хугацаанд үйлчилнэ.
Гэрээний зүйл: Гэрээгээр шилжүүлж буй оюуны бүтээлийн төрөл (нэр, дүр төрх, дуу хоолой, уран зураг, гэрэл зураг гэх мэт) онцлог шинжийг тодорхой заана
Гэрээгээр шилжүүлж буй эрхийн төрөл: Мерчандайз өгөгч нь мерчандайз авагчид .............. нэрийн доор олонд танигдсан ..... ......төрлийн бүтээлийг (нэр, дүр төрх, дуу хоолой, тоглолт, гар урлалын бүтээл гэх мэт) энэхүү гэрээнд заасан журмын дагуу олон нийтэд худалдаах зорилгоор ..... төрлийн (хувцас, хүнсний бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйл гэх мэт) бүтээгдэхүүн, үйлчилгээнд (хурим, үзэсгэлэн, спортын тэмцээн гэх мэт) гэрээнд заасан нутаг дэвсгэрийн хүрээнд, гэрээнд заасан хэлээр гэрээнд заасан хугацаагаар түгээх онцгой (энгийн) эрхийг олгож байна.
Гэрээний хэл. Монгол хэл
Гэрээний зүйлийг үйлдвэрлэх хэмжээ: хамгийн их........ (хамгийн бага ..........). Жич: Гэрээний зүйлийг үйлчилгээнд ашиглах тохиолдолд зөвхөн тухайн үйлчилгээнд зориулж ашиглах хугацааг зааж, гэрээний хугацаанд гэрээний зүйлийг ашигласан эсэхээс үл хамааран төлбөр төлөгдөнө.
Зөвшөөрөгдсөн нутаг, дэвсгэр: Гэрээнд заасан нутаг дэвсгэрт, хэрэв тодорхой байрлалыг заагаагүй тохиолдолд мерчандайз авагчийн харьяа улс эсхүл түүний тодорхойлж өгсөн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ёстой.
Талууд энэхүү гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахдаа бие биеийнхээ эрхийг хүндэтгэн, шударга байдлаар хандах ба гэрээний хэрэгжилтийг хангахын тулд бүхий л зохистой арга хэмжээг авна.
Энэхүү гэрээний дагуу олгогдсон эсхүл шаардагдах аливаа мэдэгдэл, хүсэлт буюу зөвшөөрөл зэргийг бичгээр үйлдсэн байх ёстой. Эдгээр мэдэгдэл, хүсэлт буюу зөвшөөрөл нь харилцаж байгаа талын итгэмжлэгдсэн төлөөлөгчид биечлэн хүргэгдсэн эсхүл гэрээнд заасан хаягаар илгээсэн тохиолдолд олгогдсон гэж тооцогдох ёстой.
Мерчендайз авагч нь ирээдүйд хийх ажилтай холбоотой ямар нэгэн зүйлийг үл харгалзан мерчандайз өгөгчийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих ёстой бөгөөд өөр төсөл арга хэмжээ буюу өөрийн байгууллагын эрх ашигтай, сонирхлын зөрчилд орохоос зайлсхийх ёстой.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Хоёр: Гэрээний төлбөр
Мерчандайз авагч нь гэрээний зүйлийг ашигласны төлбөрийг мерчандайз өгөгчид төлнө.
Мерчандайзийн гэрээний төлбөрийг мерчандайз өгөгчийн .... банкны ... тоот дансанд шилжүүлнэ.
Гэрээгээр ашиглах гэж байгаа оюуны бүтээл, бүтээгдэхүүний загварын үнэт чанар, төрөл, ашиглах хэлбэр, үйлдвэрлэлийн хэмжээ, тооцоологдож байгаа эдийн засгийн үр ашиг, бодит орлогыг харгалзан мерчандайз авагчийн үйлдвэрлэлт, борлуулалтаас жил, улирал, сар тутамд олох борлуулалтын орлогын ………. хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг мерчандайз авагч мерчандайз өгөгчид жил, улирал, сар (доогуур нь зурж сонгох) бүр төлөхөөр тохиров.
Мерчандайз авагч нь гэрээний зүйлийг ашиглаагүй байсан ч гэрээний төлбөрийг төлнө.
Мерчандайз авагч нь гэрээний гүйцэтгэлд хамаарах нягтлан бодох данс, бүртгэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу хөтлөн явуулах бөгөөд мерчандайз өгөгч, түүний томилсон төлөөлөгч эсхүл аудитор эдгээр данс, бүртгэлд хөндлөнгийн шалгалт хийх эрхтэй.
Гурав. Мерчандайз өгөгчийн эрх, үүрэг
Гэрээний зүйлийг ашиглуулсны төлбөр авах эрхтэй. (үүнийг мерчандайз авагчийн төлбөр төлөх үүрэгтэй нэгтгэн тусгана),
Мерчандайз өгөгч нь мерчандайз авагчид тодорхой болзол, шаардлага тавих эрхтэй
Мерчандайз өгөгч нь мерчандайз авагчид тохиролцсон хэлбэрээр гэрээний зүйлийг ашиглах зөвшөөрөл олгох, мерчандайз авагчид шинэ бүтээлийг ашиглахад шаардагдах техникийн баримт бичгийг шилжүүлэх, мэдээллээр хангах, мэргэжлийн болон техникийн тусламж үзүүлэх үүрэгтэй.
Мерчандайз өгөгч нь энэхүү гэрээтэй холбоотой холбогдох зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллага болон өмчлөгч, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдээс авах үүрэгтэй.
Мерчандайз өгөгч нь гэрээний зүйлийн зохиогчийн эрх, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, патентийн бүртгэлтэй холбоотой аливаа зардлыг төлөх үүрэгтэй.
Мерчандайз өгөгч нь гэрээний зүйлийн хууль бус ашиглалтад хяналт тавих, хамгаалах үүрэгтэй. Хэрвээ оюуны өмчийн зөрчлийн талаар мэдвэл нэн даруй зөрчлийг таслан зогсоох талаар мерчандайз авагчтай хамтарч ажиллана
Дөрөв. Мерчандайз авагчийн эрх, үүрэг
Мерчандайз авагч нь өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд түгээхээсээ өмнө мерчандайз өгөгчид үзүүлж, зөвшөөрөл авна. Зөвшөөрлийг авсны дараа мерчандайз өгөгчийн зөвшөөрсөн нөхцөл, хүрээнд нийцүүлэн гэрээний зүйлийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах эрхтэй.
Шаардлагатай тохиолдолд мерчандайз өгөгчийн зөвлөгөө, дэмжлэг туслалцаа авах эрхтэй.
Мерчандайз авагч нь гэрээний зүйлийн өмчлөгч, эрх эзэмшигчийн брэнд, нэр төрийг хүндэтгэн мерчандайз өгөгчөөс тавих стандарт, шаардлагыг даган, бүтээгдэхүүн бүрийг стандартын дагуу үйлдвэрлэж, гэрээний зүйлийн чанар, харагдах байдал, хэрэглэгч, худалдан авагчдад төрүүлэх сэтгэгдэл, нэр зэрэгт анхааран ажиллах үүрэгтэй.
Мерчандайз авагч нь гэрээний зүйлийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад шаардлагатай бүхий л зардлыг бүрэн хариуцах бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай оюуны өмчийн болон бусад холбогдох зөвшөөрлийг урьдчилан авах үүрэгтэй.
Мерчандайз авагч нь гэрээгээр шилжүүлсэн бүтээлийг хуулбарлах, зөвшөөрснөөс илүү тоогоор үйлдвэрлэх, гэрээний зүйлтэй төсөөтэй бүтээгдэхүүнийг гэрээний хугацаанд болон хожим нь үйлдвэрлэх нь оюуны өмчийг хуулбарласан зөрчил болно гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн болно.
Мерчандайз авагч нь эрх эзэмшигчийн бичгээр өгсөн хүсэлтийн дагуу