| | | |
Мэдээ

"САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ШААРДЛАГА СТАНДАРТ"-ЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

2025-11-12 62

Монгол Улсад сайн дурын үйл ажиллагааны суурь ойлголт, үйл ажиллагааны стандартыг бий болгох, цаашлаад сайн дурын ажлын талаарх олон нийтийн хандлага, ойлголтыг дээшлүүлж, нэг сайн дурын ажилтанд ноогдох жишиг зардлыг тооцдог тогтолцоог бүрдүүлэх нэн чухал шаардлагатай байна.

Иймд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын А/69 дүгээр тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлагдан ажиллаж байна. Дээрх ажлын хэсэгт “Сайн дурын үйл ажиллагааны нийтлэг шаардлага, стандартын төсөл” боловсруулахад Нэгдсэн Үндэстний Байгууллагын санхүүжилтээр зөвлөх үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлага тулгарсан тул 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлэг ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  1. Иргэн, хуулийн этгээдийн танилцуулга;

  2. Сайн дурын ажлын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлага;

  3. Төрийн бодлого боловсруулах түвшинд ажиллаж байсан туршлага зэргийг Zoljargal.gundegmaa0618@gmail.com хаягаар 2025 оны 12 дугаар сарын 12-ны дотор ирүүлнэ үү.

Зөвлөх үйлчилгээгээр нийлүүлэх бүтээгдэхүүн:

  • Олон улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа сайн дурын ажлын стандартууд, улс орнуудын сайн дурын ажлыг дэмжих бодлого, стратегийн баримт бичиг,  судлан гаргасан дүгнэлт.

  • Монгол Улс дахь сайн дурын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, тэдгээрийн талаарх хийсэн судалгаа, шинжилгээ, тайлан, гаргасан дүгнэлт.

  • Нэг сайн дурын ажилтанд ноогдох жишиг зардлын одоогийн нөхцөл байдлын талаарх дүгнэлт.

  • Дотоодын сургалтын байгууллага дахь сайн дурын ажлын кредит цагийн хичээлийн хөтөлбөрүүд,  гаргасан зөвлөмж.

  • Үндэсний сайн дурын ажлын нийтлэг шаардлага, стандартын төслийг хүлээлгэн өгнө.

“Сайн дурын үйл ажиллагааны нийтлэг шаардлага, стандартын төсөл” боловсруулах ажлын даалгаврыг https://pdflink.to/612b45a8/ татаж авна уу.

Холбоо барих утас: 95909595

Бусадтай хуваалцах