БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ ХАНГАЙН БҮСИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, САЛБАРЫН БОДЛОГО, СТРАТЕГИА ТАНИЛЦУУЛЛАА

2024 онд Соёлын яам өргөжиж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болж хүрээгээ тэлсэн. Энэ хүрээнд орон нутгийн брэндинг, бүс нутгийн онцлог, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх бодлого, стратегийг боловсруулан, салбарын албан хаагчдад танилцууллаа.

Хангайн бүсийн ДНБ-ний салбаруудын бүтцийг авч үзвэл 16.7% нь үйлдвэрлэл, 30.3% нь үйлчилгээ, 51.8% нь хөдөө аж ахуй, 1.2% нь уул уурхайн салбар бүрдүүлж байна. Бүсийн эдийн засагт уул уурхайн салбар бага хувь эзэлж байгаа нь түүх, соёлын нөөц, соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурласан аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтойг илэрхийлж байна.
Хангайн бүсийн хэмжээнд нийт 68 соёлын байгууллага, 12.859 түүх соёлын үл хөдлөх дурсгал, 997 дурсгалт газар байна. Хангайн бүсийн хэмжээнд 2024 оны байдлаар 120 спортын заалтай, хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үнэлгээг авч үзвэл нийт хүн амын 74.95 хувь нь хангалттай үнэлгээтэй байна.