СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 43 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо нээлтээ хийсэн ЮНЕСКО-ийн Ерөнхий Бага хуралд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан төлөөлөгчид оролцлоо.
ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурал нь тус байгууллагын эрх барих дээд байгууллага бөгөөд хоёр жил тутамд хуралдаж, дэлхийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсвийг хэлэлцдэг уламжлалтай. ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 43 дугаар чуулган нь 40 жилийн дараа Парисаас өөр хотод болж буйгаараа онцлогтой ба 2025 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Хурлыг нээж ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганы дарга Симона-Мирела Микулеску, Гүйцэтгэх зөвлөлийн дарга Вера Эль Хури Лакоуилхе, Ерөнхий захирал Одри Азулей нар үг хэлэв. Энэ удаагийн чуулганаар тус байгууллагын 2026-2029 оны төсөв, хөтөлбөрийг батлах ЮНЕСКО-гийн үндсэн таван салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, менежмент, хүний нөөцийн асуудлыг хэлэлцэхээс гадна ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын сонгууль, Гүйцэтгэх зөвлөл болон бусад Засгийн газар хоорондын хороо, хөтөлбөрийн гишүүний сонгууль тус тус зохион байгуулагдахаараа онцлогтой байна.
Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын Дэлхийн өвийн хороонд 2026-2029 онд ажиллах гишүүний ээлжит сонгуульд нэр дэвшихээ 2024 онд зарласантай холбогдуулан энэ удаагийн хурлын үеэр сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж, Ерөнхий бага хуралд оролцогч улсуудтай хоёр талт болон харилцан тохиролцох уулзалтыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн нар хийв.
Мөн Ерөнхий бага хурлын үеэр буюу 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Монгол Улсын Үндэсний комисс хамтран “Монгол Улсын ЮНЕСКО-гийн дэлхийн мандатыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр” сэдвээр тусгай арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний өмнө ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулей зохион байгуулагчид болон оролцогчидтой уулзаж, тэдэнд амжилт хүсэхийн хамт Монгол Улсын идэвхтэй оролцоо, тэр дундаа ЮНЕСКО-гийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэв.
Арга хэмжээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй Монгол Улс болон ЮНЕСКО-гийн хоорондын боловсрол, шинжлэх ухаан, соёлын үнэт зүйлд тулгуурласан 60 жилийн хамтын түншлэл, хүртээмжтэй ба дижитал боловсролыг дэмжих, байгаль орчныг хамгаалах, соёлын өвийг хадгалах, залуусыг чадавхжуулах, инновацыг өрнүүлэх зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны соёлын биет бус өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмон соёлын өвийг хамгаалах чиглэлээр ЮНЕСКО-оос баталсан конвенцын Монгол Улс дахь хэрэгжилт, соёлын өвийг хамгаалах бодлого, арга хэмжээний хэрэгжилт, уур амьсгалын өөрчлөлтийн соёлын өвд үзүүлэх нөлөө, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход уламжлалт мэдлэгийг ашиглах бодлогын хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй санаачилгыг танилцуулсан бол Үндэсний комиссын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Номин ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар танилцууллаа.