“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД - 2026” НАМРЫН БАЯР ЭХЭЛЛЭЭ

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болгон зохион байгуулдаг "Үндэсний бичиг соёл, номын өдөр" - ийг 2026 оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулна.
Номын баяр нь үндэсний бичиг соёлоо дээдлэх, эх хэлний дархлааг бэхжүүлэх, бүх нийтийн соён гэгээрэл болон уншлагыг дэмжих соёлын орон зай болдог онцлогтой.
Энэхүү баяраар ном бүтээл туурвидаг, ном уншдаг, ном бүтээдэг, ном үйлдвэрлэдэг, ном борлуулдаг, номыг дээдэлдэг хэн бүхнийг уулзуулж, мэдлэг, туршлагаа солилцох, шинэ ном, бүтээлээ уншигч олондоо танилцуулж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, уншигч- зохиолчдоо ойртуулах, бүх нийтийн уншлагыг дэмжих зэрэг олон талт ажлыг улс орон даяар нийслэл, аймаг орон нутагт зэрэг зохион байгуулна.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” -2026 намрын баярт:
Зохиолчид болон хэвлэлийн газар, номын худалдаа;
Зохиолч уншигчдын уулзалт, шүлэг яруу найргийн уншлага;
Үндэсний бичиг, каллиграфи (уран бичлэг), соёлын өвтэй холбоотой сургалт;
Шинэ, хуучин номын худалдаа;
Номын сангийн соёлын боловсролын хөтөлбөр зэрэг хүүхэд, залуус, нийт иргэдэд чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулагдана.
Мөн хүүхэд залууст дуртай зохиолчтойгоо уулзаж, гарын үсэгтэй ном авах, бүтээлийн тухай яриа өрнүүлэх боломжийг олгоно.