| | | |
Мэдээ

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ХАНГАЙН БҮСЭД СОЁЛ, ШАШИН, БАЙГАЛИЙН БОЛОН РАШААНЫ НӨӨЦӨД СУУРИЛСАН ДӨРВӨН УЛИРЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ

2025-04-15 132

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүс орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд “Хангайн бүсийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан боллоо.

Хуралдаанд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Монгол Улсын Засгийн газрын гишүүд оролцож, Хангайн бүсийн хөгжлийн гарц шийдлийг хэлэлцэв.

ХАНГАЙН БҮСЭД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ТӨСЛҮҮД:

  • Хархорум хотыг “Түүх соёлын аялал жуулчлалын хот” болгон хөгжүүлэх

  • 10 байрлалд “Зам дагуух үйлчилгээний цогцолбор” байгуулах

ХАНГАЙН БҮСЭД ХӨГЖҮҮЛЭХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН 10 ОРОН ЗАЙ:

  1. Чулуут голын сав дагуух: Байгальд түшиглэсэн адал явдалт болон эко аялал жуулчлалын бүс

  2. Хорго, Тэрхийн цагаан нуур орчим: Байгальд түшиглэсэн эко аялал, НИТАЖ-ын бүс

  3. Заг-Байдраг, Хүрэн бэлчир орчим: Түүх археологи, нүүдлийн соёлын аялал жуулчлалын бүс

  4. Шатар чулуу, Шаргалжуут орчим: Рашаан сувилал, түүх, соёлын аялал жуулчлалын бүс

  5. Нууруудын хөндий, Их богд орчим: Байгальд түшиглэсэн адал явдалт болон эко аялал жуулчлалын бүс

  6. Хануй голын сав дагуух: Түүх, археологи, соёлын болон НИТАЖ-ын бүс

  7. Булган уул, Хойд тамирын гол: Байгальд түшиглэсэн эко аялал, НИТАЖ-ын бүс

  8. Орхоны хөндий, Өгий нуур орчим: Нүүдэлчдийн түүх, соёл, өвийн аялал жуулчлалын бүс

  9. Орхоны дээд хөндий орчим: Түүх, археологи, нүүдлийн соёлын аялал жуулчлалын бүс

  10. Онгийн гол, Найман нуур орчим: Байгальд түшиглэсэн адал явдалт болон эко аялал жуулчлалын бүс

Бусадтай хуваалцах