| | | |
Мэдээ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН БНСУ-ЫН НЭГДЛИЙН САЙД ЖОН ДУН ЁН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-06-05 41

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Солонгос Улсын Нэгдлийн сайд Жон Дун Ён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ноён Жон Дун Ён нь БНСУ-ын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан хоёр дахь удаагаа Нэгдлийн сайдын албанд томилогдон ажиллаж буй туршлагатай улс төрчдийн нэг юм. Уулзалтаар талууд хоёр улсын соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, соёлын салбарт хамтарсан уулзалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, тамирчдын солилцоог эрчимжүүлэх зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд салбар хоорондын харилцааг өргөжүүлж, цаашдын хамтын ажиллагааг илүү нягт, үр дүнтэй өрнүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Бусадтай хуваалцах