| | | |
Мэдээ

БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ОРДА МИХАИЛ СЕРГЕЕВИЧТЭЙ УУЛЗЛАА

2026-09-04 147

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Орда Михаил Сергеевичтэй албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Сайд Ж.Алдаржавхлан Элчин сайд Орда Михаил Сергеевичд Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон, Итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсантай холбогдуулан баяр хүргэж, амжилт хүсэв. Талууд хоёр улсын соёл, урлагийн арга хэмжээг харилцан зохион байгуулах чиглэлээр санал солилцохын зэрэгцээ спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлж, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулан, хэрэгжилтийг ханган ажиллах боломжийг судлан ажиллахаар болов.

 

 

 

 

Бусадтай хуваалцах