| | | |
Мэдээ

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2026-02-12 206

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил, монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны удирдлагууд “Ахмадын хороо”-ны гишүүн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ төрийн захиргааны төв байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж, салбарын хууль, эрх зүйн орчин, бодлогын шинэчлэлд тэдний мэдлэг, туршлага, зөвлөгөө бидний ажилд чухал болохыг онцлоод санал, сэтгэгдлийг нь сонслоо.

Ахмадууд үндэсний соёл, өв уламжлалаа хадгалан хамгаалах, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, биеийн тамир, спортыг тэгш, хүртээмжтэй хөгжүүлэх зэрэг бодлогын асуудлын хүрээнд олон чухал санал, хүсэлтийг уламжилж, бодлого боловсруулах ажилд өөрсдийн оролцоог ханган, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Бусадтай хуваалцах