“YOUTH CO:LAB MONGOLIA” ТӨСЛИЙГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-тэй хамтран “Youth Co:Lab Mongolia: Skills, Participation and Social Entrepreneurship for Mongolia's Youth” төслийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь залуучуудын ур чадвар, оролцоо, инновац, нийгмийн энтрепренершип болон гарааны бизнесийг дэмжих, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар тогтвортой хөгжлийн шийдэл, санаачилгуудыг дэмжих зорилготой юм.
Төслийн хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Тайландын Хаант Улсын Бангкок хотноо болсон “Youth Co:Lab Summit 2026” олон улсын уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд оролцлоо. Тэрээр энэ үеэр “The Next Leap: Youth Moonshot in Motion – Collective Action” салбар хэлэлцүүлэгт панел илтгэгчээр уригдан, “Залуучуудын Ко:Лаб Монгол” төслийг олон улсын төлөөлөгчдөд танилцуулав.

Арга хэмжээний хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бангкок дахь Бүсийн төвийн “Youth Co:Lab” багтай уулзаж, төслийн хэрэгжилт, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ. Түүнчлэн энэ онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон, Малайз, БНХАУ, Энэтхэг зэрэг улсын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзсан юм. Энэ үеэр залуучуудын энтрепренершип, инновацын экосистемийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, сайн туршлага, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар өргөн хүрээнд хэлэлцлээ.