| | | |
Мэдээ

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ "МОНГОЛЧУУД: ХОЁР ЦАГ ХУГАЦАА" ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГ ЩВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН РИТБЕРГ МУЗЕЙД ГАРГАНА

2024-10-03 2.0М



Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран Щвейцарын Холбооны улсын Цюрих хотын Ритберг музейд 2025 оны 10 дугаар сард "Монголчууд: хоёр цаг хугацаа" нэртэй олон улсын үзэсгэлэнг гаргахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Ритберг музейн захирал Ионханн Белцтэй уулзаж, үзэсгэлэнгийн ерөнхий үзэл баримтлал, ном хэвлэл, хамтарсан соёлын сурталчилгаа, музейн боловсрол, үзэсгэлэнгийн кураторыг сургах зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.

Бусадтай хуваалцах