| | | |
Мэдээ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ "ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2026-10-01 55

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ болон яамны удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, хэлсэн үгэндээ: "Соёл, урлаг, спорт, аялал жуулчлал нь тухайн ард түмний толь, нийгмийг соён гэгээрүүлж, урам зориг бэлэглэгч амин чухал салбарууд билээ. Эдгээр салбаруудыг үүсгэн байгуулж, улс орныхоо нэрийг олон улсад таниулан, дэлхийн тавцанд хүргэхэд Та бүхний оруулсан хувь нэмэр, ач гавьяа, хичээл зүтгэл ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Та бүхний бүтээсэн түүх, үлдээсэн арвин өвийг нэр төртэйгөөр үргэлжлүүлэн, түүчээлэн ажиллах нь бидний эрхэм зорилго билээ" хэмээн онцоллоо.

Бусадтай хуваалцах