“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ХОЙМОР ХАЙРХАНД 602 ШИРХЭГ СУУЛГАЦ ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай 44 дүгээр зарлиг, Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын А/63 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд тус яамны албан хаагчид мод тарих арга хэмжээг зохион байгуулав.
Байгаль орчноо хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, тоосжилт, цөлжилтөөс сэргийлэх болон нийслэлийн ногоон орчныг нэмэгдүүлэх зорилгоор ССАЖЗЯ-ны хамт олон 2026 оны 5 дугаар сарын 16-ны Бямба гарагт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших “Хоймор хайрхан”-д хайлаас, гацуур модны суулгац суулгалаа.

Энэхүү арга хэмжээний үеэр албан хаагчид “Нэг хүн нэг мод таривал гэр бүл бүр жижигхэн ойтой болно. Хүн бүр мод таривал хотол дэлхий ногоорон сэргэж амилна” хэмээх уриалгыг дэвшүүлж, тарьсан суулгацуудаа тогтмол эргэж тойрон, арчилж хамгаалж байхаа албан хаагчид онцлон тэмдэглэлээ. Нийслэл хотын ногоон байгууламж, эко орчин дахин нэгээр нэмэгдлээ.
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ