АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА МИЛТОН ДИК ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ЗОЧИЛЛОО

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зочилж, төлөөлөгчдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ угтан авч, музейн үйл ажиллагааг танилцууллаа.

Төлөөлөгчид музейд Монголын эртний төрт улсууд, Монголын эзэнт гүрний үе болон Чингис хааны түүхийг харуулсан соёлын өв, үнэт үзмэрүүдтэй танилцаж, Чингис хааны алтан хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.