| | | |
Мэдээ

Монгол орон даяар 3-р сарын 1-7-ны өдрүүдэд төрийн болон орон нутгийн 35 музейгээр нийт 124,115 хүн үйлчлүүллээ

2024-03-07 359

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг­ хангахад дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей, орон нутаг судлах 270 музейн 800 орчин ажилтан албан хаагчид 3 дугаар сарын 1-ээс 7-ны өдрүүдэд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг улс даяар зохион байгууллаа.

Музей үзэгчдийн 44.8 хувь буюу 55,514 нь 16 хүртэлх насны хүүхдүүд “Музейн нээлттэй өдрүүд”-ийн хамгийн идэвхтэй үзэгч байлаа. Музей үзэх соёлыг дэлгэрүүлж, соёлын өвөө өвлөн уламжлуулж байгаа та бүхэндээ баярлалаа.

Бусадтай хуваалцах