ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Улсын хүүхэлдэйн театрт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, уран бүтээлчдийн нөхцөл байдалтай танилцлаа.
Хүүхэлдэйн театр нь хүүхэд багачуудад урлагийн гоо зүйн боловсрол олгох, хүүхдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх, үлгэр домгийн ертөнцөөр аялуулах онцгой ач холбогдолтой байгууллага юм.

Уулзалтын үеэр театрын удирдлагын зүгээс байгууллагын бүтэц, 1948 оноос хойш туурвисан 150 гаруй уран бүтээл, ЮНЕСКО-гийн Олон улсын хүүхэлдэйчдийн холбоо (UNIMA)-ны Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн хувиар хэрэгжүүлж буй ажлыг онцлон танилцуулж, театрын шинэ барилгын хэрэгцээ шаардлага, жүжигчдийн ажлын ачаалал нэмэгдэж буй зэрэг тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан театрын явуулын аялан тоглолтыг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудад урлаг, соёлын үйлчилгээг илүү ойртуулах зорилгоор тус байгууллагыг өөрийн гэсэн автобустай болгох шийдвэр гаргалаа. Түүнчлэн шинэ барилгын зардлыг 2027 оны улсын төсөвт тусгах, цаашид төсвөөс хараат бусаар орлого бүрдүүлэх маркетинг, менежментэд онцгой анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Салбарын яамнаас театрын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах болно.