“UNCCD COP17” БАГА ХУРЛЫН ҮЕЭР “ШИДЭТ МОДНЫ ҮР” ЖҮЖГИЙГ ТОЛИЛУУЛЛАА

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын уран бүтээлчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд “Шидэт модны үр” хүүхдийн жүжгийг толилууллаа.
Тус жүжгээр цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах үйл хэрэгт хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлж, экологийн боловсрол олгох, байгаль дэлхийгээ хайрлах, мод тарих дадлыг багаас нь төлөвшүүлэх нь тогтвортой хөгжлийн чухал хөрөнгө оруулалт гэдгийг уриалав.
Мөн СТА Л.Хишигсүрэнгийн зохиол тус уран бүтээлд театрын жүжигчид болон дугуйлангийн сурагчид нийлсэн 30 гаруй хүн ажиллажээ. Жүжгээр дамжуулан "Таван тивийн хүүхэд бүхэн тав таван мод таривал тив дэлхийдээ өгч буй бэлэг болж, цэнгэг агаарыг бүрдүүлнэ" хэмээх ногоон ирээдүйг өнөөдрөөс бүтээх уриалгыг олон улсын индрээс дэвшүүллээ.