| | | |
Мэдээ

“П.И.ЧАЙКОВСКИЙН ТӨРСӨН НУТАГТ” ОЛОН УЛСЫН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН II УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-07-08 22

Нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн өвийг дэлхий нийтэд түгээх, авьяаслаг хүүхдүүдийг дэмжих, залуу үеийнхэнд сонгодог хөгжмийн урлагийг сурталчлан таниулах зорилготой энэхүү уралдааныг ОХУ-ын Удмуртын Бүгд Найрамдах Улсын Засгийн газар болон Соёлын яамны санаачилгаар "П.И.Чайковскийн төрсөн нутагт" нэр дор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Уралдаан 2026 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 10-22 насны хөгжимчид төгөлдөр хуур, чавхдаст хөгжим, модон болон гуулин үлээвэр, үндэсний хөгжим гэсэн төрлүүдээр насны ангиллаар оролцоно.

Уралдааны үе шатууд:

  • I шат (Цахим): Оролцогчдын бүртгэлийн материал болон журамд заасны дагуу тоглосон зохиолын видео бичлэгийг 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авна.

  • II шат (Танхим): 2026 оны 10 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд Воткинск болон Ижевск хотуудад явагдана.

  • III шат (Финал): 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Воткинск хотод зохион байгуулагдана.

Гала тоглолт болон шагнал гардуулах ёслол 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Удмуртын Бүгд Найрамдах Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно.

Холбоо барих:

Бусадтай хуваалцах