“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Соёл, спорт, залуучуудын дэд хороо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран “Спортоор тогтмол хичээллэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төрийн ордны “Жанжин Сүхбаатар”-ын танхимд зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлгийн гол зорилго нь биеийн тамир, спортын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах санал, шийдлийг салбарын оролцогч талуудын байр сууринд тулгуурлан тодорхойлох юм.
Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, Сангийн яам, ССАЖЗЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн биеийн тамирын багш, дасгалжуулагч, эрдэмтэн судлаач нарын 100 гаруй төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээг нээж УИХ-ийн гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа үг хэлж, биеийн тамир, спортын салбар нь хүн амын эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, залуу үеийг эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр хатуужлаар хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй болох талаар хэллээ. Тэрээр Монгол Улсад хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт нэмэгдэж буй судалгааны үзүүлэлтүүдийг дурдан, иргэд ялангуяа хүүхэд, залуучуудын дунд идэвхтэй хөдөлгөөн, спортоор тогтмол хичээллэх соёл, дадлыг хэвшүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг онцлон тэмдэглэв.

Хэлэлцүүлгийг УИХ-ийн гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүрэл удирдан явуулж, оролцогчид дараах асуудлуудын хүрээнд санал солилцов. Үүнд:
Биеийн тамир, спортын салбарын хууль эрх зүйн орчны хэрэгжилт, санхүүжилт ба тулгамдсан асуудал;
Иргэдийн хөдөлгөөний идэвх, эрүүл мэндийг дэмжих бодлого, хөтөлбөрийн уялдаа холбоо;
Татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр спортын дэд бүтцийг байгуулах тухай;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тусгай олимпын тамирчдын оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж;
Биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх дадал, чадвар суулгах, мэдээлэл сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил явуулах зэрэг асуудлын хүрээнд ярилцан гарц гаргалгаа, шийдлийг санал болгов.

Оролцогчид салбарын бодлого, төлөвлөлтийг шинжлэх ухаанд суурилсан, урт хугацааны зорилготойгоор хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн гарсан санал, дүгнэлтийг холбогдох бодлого, хууль тогтоомжид тусган ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Соёл, спорт, залуучуудын дэд хороодоор хэлэлцүүлж, цаашдын бодлогын шийдвэр гаргалтад ашиглахаар болов.