| | | |
Мэдээ

Чингис хаан Үндэсний музейн “Музейд суралцахуй” боловсролын нэгдсэн хөтөлбөрийг Төв аймгийн Баян сумын цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдад хэрэгжүүлэв

2023-09-05 173

Соёлын яамнаас орон даяар зохион байгуулж буй “Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музей нь Төв аймгийн Соёл урлагийн газар, "Монгол туургатан" театртай хамтран 27 суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ удаад аяны II дах үе шатыг иргэдэд соён гэгээрлийн лекц, урлагийн тоглолт, нүүдлийн түр үзэсгэлэн, мэргэжил арга зүйн сургалт, хүүхэд багачуудад музейн боловсролын хөтөлбөр, залуучуудад зориулсан үдшийн цэнгүүн, сумын соёлын хүртээмж, тулгамдсан асуудлын талаар асуулга авах зэрэг олон талт ажлыг үлдсэн сумдад хэрэгжүүлэхээр Баян сумаас эхлүүлж байна.

Аяны хүрээнд Чингис хаан үндэсний музейн сургагч багш нар тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу аймгийн соёлын төвийн удирдлага, албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүллээ. Мөн бүртгэл мэдээллийн сан хөтлөх, хадгалалт хамгаалалтын орчныг сайжруулах, соёл гэгээрлийн ажлын арга зүй, хэрэгжүүлэх боломж нөөцийн талаар танилцуулж, боловсролын хөтөлбөрийг соёлын төвийн үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах тухай санал солилцов.

Бусадтай хуваалцах