| | | |
Мэдээ

БҮТЭЭЛЧ НОМЫН САНЧ СУРГАЛТ БОЛЛОО

2022-11-11 649

Соёлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “соёлын боловсрол олгох үйл ажиллагааг  хүнийг соён гэгээрүүлэх, авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, үндэсний соёлын үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх, хүндэтгэх, хамгаалах дадал, чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ” гэж заасны дагуу соёлын бүтээлч сарын хүрээнд номын сангийн үйлчилгээний хүртээмж болон  соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон арга зүйгээр хүүхдийг номтой нөхөрлүүлэх,   хүүхэд, эцэг эх, номын санчдын бүтээлч байдлыг хөгжүүлэх, дэмжих, оролцоог нэмэгдүүлэх “Бүтээлч номын санч” сургалтыг Хүүхдийн төв номын сангаас ЕБС-ийн номын санчдад зохион байгууллаа. Сургалт, семинарт Ерөнхий боловсролын сургуулийн 70 гаруй номын санч хамрагдав.

Хүүхэд багачуудын уншлагыг дэмжих, тэдэнд зориулсан номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын ажлын төрөл, хэлбэрийг олшруулах, номын санчдын чадавхыг дээшлүүлэх, цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох ач холбогдолтой юм.

Хүүхдийн төв номын сангаас хүүхэд, номын санч, эцэг, эхчүүдээс номын сангийн үйлчилгээ, хэрэгцээ, хүүхдийн уншлагыг сайжруулах чиглэлээр цаашдын үйл ажиллагаандаа тусгах зорилгоор авсан судалгаанаас үзвэл хүүхэд багачууд номтой нөхөрлөхөд хамгийн сайн туслагч хэн бэ гэдэг асуултад 46 хувь нь гэр бүл, судалгаанд оролцогчдын 42 хувь нь уран зохиолын ном уншдаг, уншлагын цагийн нэмэгдүүлэх, сонирхолтой ажлууд зохион байгуулахыг хүссэн нь хамгийн их хувийг эзэлж байгаагаас харвал цаашид номын сангаар дамжуулан соён гэгээрүүлэх ажлыг нэмэгдүүлэх, гэр бүлд чиглэсэн соёлын боловсрол олгох ажлыг зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгаа нь харагдаж байна.

Бусадтай хуваалцах