ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх Соёл, спорт, залуучуудын дэд хорооны ээлжит хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн ордонд боллоо.
Хуралдаанаар “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ болон хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөллүүдийн санал, дүгнэлтийг сонсов.

Тус хуралдаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цахим хөгжил зэрэг 9 яам, 5 иргэний нийгмийн байгууллагын нийт 26 хүн оролцлоо.

Хурлын төгсгөлд Дэд хорооны дарга, гишүүдээс хуулийн төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлж, салбарын яамд, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог ханган, залуучуудын бодит хэрэгцээ, тулгамдсан асуудлыг тусгах, мөн хуулийн төслийг 2026 оны намрын чуулганд өргөн мэдүүлэн, хаврын чуулганаар хэлэлцүүлэх чиглэлийг өглөө.