МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ ТИКТОК КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон дэлхийн хамгийн том богино хэмжээний видео платформуудын нэг болох TikTok Pte. Ltd. компани хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгууллаа.
Санамж бичигт Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Тикток компанийн Зүүн хойд Ази болон Монгол Улсыг хариуцсан Төрийн бодлого ба Засгийн газрын харилцаа хариуцсан захирал Нобуаки Яасунага нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичгийн хүрээнд “Connect by Tourism” төслийг хэрэгжүүлж, TikTok-ийн платформ болон контент бүтээгчдийн экосистемд тулгуурлан Монгол Улсын соёлын аялал жуулчлалын онцлогийг олон улсад сурталчлан таниулах зорилготой юм.
Хамтын ажиллагааны хүрээнд 2025-2026 оны хооронд улирлын шинжтэй нөлөөлөгчдийн маркетингийн кампанит ажлыг хэрэгжүүлэх ба үүнд өвлийн аялал жуулчлалыг онцлохоор талууд тохиролцсон байна.