БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ЯАМТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарын айлчлалын хүрээнд талууд хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа.
Энэхүү харилцан ойлголцлыг санамж бичгийн хүрээнд:
Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, нөөц бололцооны талаар судалгаа хийх
Эко болон тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх
Соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг зохицуулах хууль, тогтоомжийн талаарх мэдээллийг харилцан солилцох
Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор агаарын харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллана.